Бид танд хайлтын хамгийн сайн туршлага өгөхийн тулд күүкийг ашигладаг. Манай вебсайтыг ашигласнаар та манай Күүкийн мэдэгдлийг зөвшөөрч байна.







Choose another language to see content specific to you

 

KK Crushers: Tommy ‘JustX’ Savov

Tommy Savov Poker

KK CRUSHERS-ийг танилцуулж байна! KKPoker коммьюнитигийн тогтмол амжилттай тоглогчдыг алдаршуулах цоо-шинэ арга!

KK Crushers нь KKPoker коммьюнитиг онцгой болгодог бүхнийг төлөөлөхийн зэрэгцээ өндөр түвшинд тогтмол амжилт үзүүлсэн тоглогчдыг олны анхаарлын төвд авчирна. Тэмцээний үр дүн, хоч нэрийн цаана буй жинхэнэ хүмүүс болон тэдний замнал, сорилт, зан чанар, хүсэл тэмүүллийг танин мэдэх онцгой боломж юм.

Бид хамгийн анхны KK Crusher-ыг бахархалтайгаар танилцуулж байна…

Томислав “JustX” Савов

Хэрэв та KKPoker-ийн өндөр бооцоотой тэмцээнүүдэд тогтмол оролцдог бол ширүүн өрсөлдөөний дунд JustX хочтой тоглогчийг харж байсан нь гарцаагүй.

Энэ хочийн цаана Болгарын Софиа хотын 39 настай мэргэжлийн покер тоглогч Томислав “Томми” Савов бий. Түүний айдасгүй тоглолтын хэв маяг, тогтмол амжилтууд нь түүнийг KKPoker-ийн хамгийн танил тогтмол тоглогчдын нэг болгожээ.

Гэхдээ түүний покерын замнал хүмүүс түүнийг JustX хэмээн мэддэг болохоос ч өмнө эхэлсэн юм.

Сургуулийн Тоглоомоос Мэргэжлийн Покерлуу


Олон тоглогчийн нэгэн адил Томми нь анх сургуульд байхдаа найзуудтайгаа покер тоглож эхэлжээ. Зоосоор тоглодог жижиг тоглоомууд удалгүй түүнээс хавьгүй том зүйл болон хувирсан юм.

Би байнга хожиж эхэлсэн бөгөөд энэ тоглоом ямар гүн гүнзгий болохыг мэдээд улам татагдсан” хэмээн Томми ярив.

Тэр үед мэргэжлийн покер тоглогч болсон хуучны нэг найз нь түүнийг дасгалжуулалж, банкроллоор дэмжих санал тавьжээ.

Томми ч тэр даруй зөвшөөрсөн байна. Гэвч тухайн үед тэр үл хөдлөх хөрөнгийн агент хийдэг байсан тул ажлынхаа хажуугаар покерыг олон цагаар судалж, 6-max Sit & Go-г шаргуу тоглодог байв.

Үр дүн нь ч хурдан гарч эхэлжээ. Sit & Go нь суралцах төгс орчныг бүрдүүлсэн ч удалгүй тэмцээнүүд түүний жинхэнэ хүсэл тэмүүлэл болсон юм.

Би MTT тоглож эхэлсэн цагаасаа л маш амжилттай байсан. Эцэст нь үл хөдлөх хөрөнгийн ажлаасаа гарч, тэмцээний мэргэжлийн тоглогч болсон.

Tommy Savov Poker

Алдаанаасаа Суралцсан нь


Тэмцээнт покерын амжилт Томмигийн төсөөлснөөс хурдан ирсэн ч харамсалтай нь амьдралын хүндхэн сургамжууд ч мөн адил хурдан иржээ.

Залуудаа их хэмжээний мөнгө олсон нь санхүүгийн буруу зуршилтай болоход хүргэсэн гэдгийг тэр илэн далангүй хүлээн зөвшөөрдөг. Тэр гадуур зугаалахдаа мөнгөө харамгүй үрж, найзуудаа тогтмол дайлсаар эцэст нь казиногийн мөрийтэй тоглоомд татагджээ.

Миний хувьд хамгийн том сорилт бол эхлээд мөрөөдөж явсан мөнгөө ийм хурдан олсонтойгоо хэрхэн зөв харьцахыг сурах байсан..”

Покероор тогтмол хожиж байсан ч Томми өрөнд оржээ. Гэвч тэр энэ бүтэлгүйтлээр амьдралаа тодорхойлуулахын оронд амьдралынхаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэгийг гаргасан юм. Тэр покероос бусад бүх мөрийтэй тоглоомыг бүрэн орхисон ба хэзээ ч эргэлзэж байгаагүй ганц зүйл бол түүний покерын ур чадвартаа найдсан.

Хамгийн хүнд уналтад орсон үед намайг үргэлжлүүлэхэд хүргэсэн зүйл бол өөрийн ур чадвар болон покерын ширээн дэх ур чадвартаа итгэх итгэл байлаа. Би өөртөө казиногийн мөрийтэй тоглоомыг дахин хэзээ ч тоглохгүй гэж хориг тавьж, эцэг эхээсээ зээл аваад өөрийнхөө төлөө тоглож эхэлсэн. Би өрөө төлж дуусгах ёстой байсан бөгөөд үүний дараа улам бүр сайжирсаар байлаа.

Тэр цагаас хойш Томми банкролл болон амьдралаа аль алийг нь шинээр босгожээ. Өдгөө тэр банкроллын менежментийг покер тоглогч бүрийн сурах ёстой хамгийн чухал хичээлийн нэг гэж үздэг.

Tommy Savov Poker

“JustX” болсон ба KKPoker-т Нэгдсэн нь


Покерт хөл тавихаасаа бүр өмнө Томми е-спортод идэвхтэй оролцож, Counter-Strike болон DotA зэрэг тоглоомоор өрсөлддөг байв.

Миний анхны хоч ‘X-Killer’ байсан ч сүүлдээ хэтэрхий хүүхэд шиг санагдсан учраас ‘JustX’ болгон сольсон.

Олон жилийн дараа энэ нэр KKPoker коммьюнитигийн сайн мэддэг нэр болжээ.

Томми 2024 онд найзынхаа урилгаар PokerHopper Клубаар дамжин тоглож, KKPoker-т нэгдсэн байна.

Тэр тун удалгүй байнгын тоглогч болжээ.

Найз маань надад KKPoker платформыг таалагдана гэж хэлсэн ба үнэхээр түүний зөв байсан” гэж Томми нэмж хэлэв.

Түүний анхны томоохон амжилт нь $200 High Roller Баунтид түрүүлсэн явдал байлаа. Энэ ялалт өнөөг хүртэл түүний онлайн покерын хамгийн дуртай дурсамжуудын нэг хэвээр үлджээ.

Илүү чухал зүйл нь KKPoker түүнд тэмцээний амжилтаас давсан үнэ цэнтэй зүйл өгсөн гэж тэр боддог.

Би KKPoker-оор дамжуулан шинэ найзуудтай болсон.

Мөн тэр цаашид сайжруулахыг хүсдэг нэг зүйлээ хүлээн зөвшөөрчээ. Наргиа, тоглоом шоглоом түгээмэл байдаг е-спортын орчноос ирсэн Томми коммьюнитид улам эерэг нөлөө үзүүлдэг хүн болохыг хүсдэг байна.

Амьд Покерын Томоохон Мөчүүд


Виртуал ширээнээс гадна Томмид мартагдашгүй олон түүх бий. Түүний хамгийн дуртай дурсамжуудын нэг нь Братиславад болсон Lex Live-ийн үеэр тохиожээ.

€550 High Roller тэмцээнд гурван ширээ үлдэх үед тэр өндөр бооцооны од Сэм Графтоны хажууд суусан байв.

Хамгийн том хоёр стек хэд хэдэн удаа ширүүн тулалдсаны эцэст Томми шийдвэрлэх тулаанд ялж, Графтоныг хассан ба тэмцээний чип тэргүүлэгч болжээ. Хэдийгээр гурван тоглогч үлдсэн үед өндөр өртөгтэй гэж тодорхойлсон алдаа гарган, эцэст нь гуравдугаар байр эзэлсэн ч энэ нь түүний карьерын хамгийн бахархалтай мөчүүдийн нэг хэвээр үлдсэн юм.

Өөр нэгэн мартагдашгүй дурсамж Малтын Тулаанд тохиожээ.

Прогрессив Нокаут эвентэд дөрвөн тоглогч үлдэхэд асар их чипээр тэргүүлж байсан Томми шагнал хуваах хэд хэдэн саналаас татгалзав.

Гэвч эцэст нь бодит байдалтай нүүр тулжээ. Гэр рүүгээ нисэх цаг нь ойртсон тул тэр эцэст нь шагнал хуваахыг зөвшөөрч, шагналын сангийн хамгийн том хувийг авсан ч нисэх буудалруу яарч явахаас өмнө цомын төлөө флип тоглолтод оролцох шаардлагатай болов.

Цом түүнээс мултарсан. Харин нислэг нь тэгсэнгүй.

Tommy Savov Poker

Ширээний Цаадах Амьдрал


Покер түүний карьер хэдий ч Томми нэг газраа зүгээр суух нь тун ховор.

Тэр бараг өдөр бүр бэлтгэл хийж, фитнесийн дасгалаа калистеник, хөл бөмбөг, гүйлт, теннис, волейбол болон паделтай хослуулдаг.

Мөн ууланд алхах, авирах майхантай аялах, загасчлах болон Зүүн Өмнөд Азиар аялах дуртай. Индонез, Тайланд, Вьетнам, Камбож, Малайз болон Сингапур түүний хамгийн дуртай газруудын тоонд ордог бол Филиппин аялах хүслийн жагсаалтынх нь хамгийн дээр байдаг.

Олон тоглогчийн мэддэггүй гэнэтийн нэг амжилт гэвэл?

Оюутан байхдаа Томми үндэсний яруу найргийн тэмцээнд гутгаар байр эзэлж, Болгарын ерөнхийлөгчөөс шагналаа гардан авч байжээ.

KKPoker-ийн тэмцээний хамгийн түрэмгий байнгын тоглогчдын нэгээс хүмүүсийн хүлээх амжилт лав биш байх!

Tommy Savov Poker

Тэмцээний Агуу Тоглогчийг Юу Бий Болгодог вэ?


Томми тэмцээний шилдэг тоглогчдыг бусдаас ялгаруулдаг гурван чанар бий гэж үздэг:

  • IQ
  • Сахилга Бат
  • Цагаа Зориулах

Тэр нөхцөл байдлыг сайн уншиж, өрсөлдөгчиддөө дарамт үзүүлдэг нь өөрийнх нь давуу тал гэж итгэдэг.

Би төрөлхийн түрэмгий тоглолттой бөгөөд томоохон нүүдэл хийхээс айдаггүй.”

Хачирхалтай нь, түүний одоо ч сайжруулахыг хүсдэг зүйл бол нэмж суралцах юм.

Цаашид улам сайжрахыг хүсвэл илүү их судлах, сурах ёстойгоо би мэднэ.”

Tommy Savov Poker

Ирээдүйгээ Харсан нь


Покер Томмид стратегиас ч илүү олон зүйлийг сургасан. Энэ нь түүнийг дарамттай үед ч илүү тайван, илүү сахилга баттай, сэтгэлзүйн хувьд илүү тэсвэртэй болгожээ.

Түүний покерын дараагийн зорилго нь тодорхой.

Би томоохон амьд покерын тэмцээнд, боломжтой бол KKPoker-ийн тэмцээнд түрүүлэхийг хүсэж байна..”

Покероос гадуур тэрээр хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудыг судалж эхлэхийн зэрэгцээ ханьтайгаа хамт амьдралынхаа сэтгэл хөдөлгөм шинэ үеийг төлөвлөж байна.

Би гайхалтай найз бүсгүйтэй учирсан. Одоо бид ирээдүйгээ хамтдаа бүтээж байна..”

Tommy Savov Poker

KKPoker Коммьюнитид Өгөх Зөвлөгөө


Тэмцээний тоглогч болохыг хүсдэг хүмүүст өгөх Томмигийн зөвлөгөө их энгийн.

Үргэлж сайжир. Бүү бууж өг. Илүү их судалж, тэвчээртэй байж, банкроллын менежментийг ямагт хүндэл. Үр дүн нь аяндаа ирнэ.”

Сахилга бат, тэсвэр хатуужил, тасралтгүй хөгжил зэрэг чанар нь Томми яагаад хамгийн анхны KK Crusher болсныг төгс илэрхийлнэ.

Покер надад маш их зүйл сургасан. Өндөр дарамт, стрессд, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдахыг заасан. Би илүү сахилга баттай болсон нь амьдралын минь бүхий л талд тусалсан. Покерын ачаар би өөрийнхөө илүү сайн хувилбар болж чадсан.

Түүний түүх амжилт гэдгийг зөвхөн тэмцээнд түрүүлэхийг хэлдэггүйг батална. Харин бүтэлгүйтлээсээ суралцаж, үргэлж хөгжиж, сайжрах хүсэл тэмүүллээ хэзээ ч алдахгүй байхыг хэлдэг.

Магадгүй нэг өдөр таны өөрийн замнал ч KK Crusher цолыг танд авчрах биз ээ.

Instagram дээр Томмиг дагаж покерын замналыг нь хараарай.

Тун удахгүй болох тусгай баунтитай тэмцээнүүд болон KK Crusher-ийн дараагийн мэдэгдлийг хүлээн аваарай!

Join KKPoker, improve your poker skills, and win fantastic cash prizes and rewards in our cash games, tournaments, and SPINUP, with a $1,000,000 jackpot prize pool!

Download the KKPoker app and play anywhere, anytime, in a fun and recreational poker player-focused environment! We even have FREE buy-in tournaments every day to boost your poker bankroll! Join now and get great welcome rewards, plus 5% Instant Rakeback from day one and the chance to earn up to 50% rakeback.

Be a part of our poker community and follow the KKPoker journey on Instagram, Facebook, X and Twitch.

ТАТАЖ АВААД

ТОГЛОЖ ЭХЭЛ

Android, iOS болон PC-д зориулсан KKPoker апп-аа татаж аваарай!

KKPoker Logo

The products and services that KKPoker offers (via its websites, tablet and mobile applications) are together referred to as the "Services".

Access to Services may not be legal for residents of, or persons located in, certain countries. Services provided hereunder do not constitute an offer, solicitation or invitation by KKPoker for the use of, or subscription to, betting, gaming or other services in any jurisdiction in which such activities are prohibited by law. In particular, residents of or persons located in the United States shall not use any of the Services.

kkpoker.co is operated by Violet Fortune Tech Limited N.V. registered under No. 158923 (the “Company”) at, Dr. H. Fergusonweg 1, Curaçao. This website is authorized to operate under a Certificate of Operation issued and regulated by the Curaçao Gaming Control Board in accordance with the National Ordinance on Games of Chance (Landsverordening op de Kansspelen, P.B. 2024, no. 157). White Wolf Tech Limited, registered under No. HE 429048 at, Avlonos 1, Maria House, 1075, Nicosia, Cyprus, is a payments agent which provides payment services to the Company.

In order to register for this website, the user is required to accept the Terms of Service. In the event the Terms of Service are updated, existing users may choose to discontinue using the products and services before the said update shall become effective, which is a minimum of two weeks after it has been announced.


Copyright © 2026 KKPoker. All Rights Reserved

Copyright © 2026 KKPoker. All Rights Reserved